tehnologiin surgalt | |
Англи хэл хурдан сурахДэлхий нийтийн хэл гэгддэг англи хэлийг хэрхэн сурах талаар мэргэжлийн англи хэлний багш дараах зөвлөмжийг хэлж байна. Англи хэл дээр сонсох чадвараа сайжруулах хамгийн шалгарсан арга бол FM радиогоор англи хэлний нэвтрүүлгийг тогтмол сонсох хэрэгтэй юм. Хэт хурдан, ойлгохгүй байна гэдэг тийм ч муу биш л дээ. Машиндаа, гадаа гудамжинд явж байхдаа ч чихэвчний хөгжмөөр англи хэлний нэвтрүүлгийг байнга сонсоцгоо. Сонсголоо дасгахгүй, дадлага хийхгүйгээр амжилтад хүрэхгүй. Эх хэлээ сурсан шигээ англи хэлийг мөн тэгж үзэх хэрэгтэй. Монгол хэлийг манцуйдаа, тэр ч бүү хэл бүр эхийн хэвлийд байхаасаа л чагнаж эхэлсэн. Дараа нь бид ярьж, уншиж, хамгийн сүүлд бичиж сурсан. Заримдаа ойлгох гэж хэт хичээлгүй зүгээр л чагнах нь тустай байдаг. Улайрах нь ойлгох чадварыг хөгжүүлэхгүй саад болох, залхаах хандлага үүсгэдэг тал бий. Гэхдээ санаа бүү зов. Сандраад хэрэггүй. Сонсож эхэлсэн анхны долоо хоногт амжилтын сууриа аажмаар тавь. Тэгвэл чихэнд англи хэлний хэмнэл, аялга хоногшиж, яваандаа мэддэг үг хэллэгээ барьж авч чадна. Ойлгох тусмаа, үг барих тусмаа урам зориг ордог. Урсгал яриаг сонсоод барьж сурахад хамгийн чухал зүйл бол авиа ижилсэх, ондооших, гээгдэх гэх мэт авиан зүйн үзэгдлүүдийн тухай зохих мэдлэгтэй байх нь ач тустай. Эцэст нь цэвэрхэн дуудлагатай болоход чухал нөлөөтэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 15 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудбичлэгцахим хэрэглэгдхүүн цахим хичээл зөвлөгөө зайн сургалт бусад Сүүлийн бичлэгүүд11 ангийн хичээл3 d хичээл робот ууд амьдралд 2 робот ууд амьдралд Зоогийн ширээний соёл Гар утас таны уураг тархийг өөрчилдөг Англи хэл хурдан сурах интерьер дизайн Ой мод хамгаалах бар зураг ясан сийлбэр гараар сийлэх Сийлбэрийн машин призерийн машин резба гаргах Найзууд |